Хөгшчүүлийн бас нэгэн хоршил “Улаан”

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Хөгшчүүлийн бас нэгэн хоршил “Улаан”

Энэ сарын 15-нд Холливуудын нэрт жүжигчин Брюс, Уиллис, Морган Фримэн, Жон Малкович нарын хамтран тоглосон “Улаан” нэртэй кино дэлхий даяар нээлтээ хийх гэж байна. “Шивээс”, “Агаарын төлөвлөгөө” зэрэг киногоороо хүмүүст танил болсон германы найруулагч Роберт Швенткегийн найруулсан тус кино инээдмийн тулаант киноны төрөлд багтах ба “Summit entertainment”-ийн бүтээл аж. Брюс Уиллис ТТГ-ын агентийн дүрийг бүтээж, түүний хуучин хамтрагч нар болох Морган Фримэн, Жон Малкович нартай учир битүүлэг хэрнээ толгой эргэм адал явдлын дунд амь сөрөн тэмцэж байгааг бага зэрэг инээдмийн жанр оруулан найруулагчийн уран чадварлаг аргаар үзүүлжээ.
  
Киноны гол дүрийн эмэгтэйд жүжигчин Мэри Луйс Паркер тоглосон байна. Зарим киноны  томоохон сайтуудад бичигдсэнээр сүүлийн үед моодноос гарч үеээ өнгөрөөх шахаад буй жүжигчид баг бүрдүүлэн кинонд олноороо тоглох болсны нэг нь энэхүү кино юм хэмээн өгүүлжээ. Үнэхээр ч киноны гол дүрд тоглосон жүжигчид бүгд 40-өөс дээш 50 шахаж яваа жүжигчид юм. Гэхдээ киноны зохиол өвөрмөц, хэтэрхий нэг талыг барьсан америкийн кинонуудын энгийн нэг жишээ биш учир амжилт олох магадлалтай хэмээсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж