Энхтайваны гүүрийг үдээс хойш нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Энхтайваны гүүрийг үдээс хойш нээнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангаас Энхтайваны  гүүр хүртэлх 0.9 километр замыг өнгөрөгч амралтын өдрүүдэд зассан бөгөөд өнөөдөр үдээс хойш   нээх юм байна. Одоогоор Энхтайваны гүүрийг  хаасан тул автомашины түгжрэл маш их байгаа аж.  Энэ талаар Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Одоос тодруулахад “ Энхтайвны гүүр орчмын замын дулаан, цахилгааны шугам шилжүүлэх, ус зайлуулах, шугам зогсоол гаргах, мөн замын зарим хэсгийг өргөсгөх засварын ажил хийж дууссан. Өнөөдөр үдээс хойш Энхтайваны гүүрийг нээнэ” гэсэн тайлбарыг өгч байна.

    Н.Түвшин
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж