
Өнөөдөр Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 19-21 хэм дулаан байна. Салхи баруунаас секундэд 4-9 метр хүрнэ. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтай өвөр говь болон говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Н.Түвшин