
Рутгерын их сургуулийн нэгдүгээр курсын нэгэн оюутан нэг өрөөнд хамт суудаг оюутантай бэлгийн харьцаанд орсноо хальсанд бичиж, интернэтээр цацсан хэргээр шүүхэд шалгагдаж байна. АНУ-ын Нью Жерси мужын Рутгерын их сургуулийн оюутан Дарун Рави хохирогчийн өрөөнд нууц камер байрлуулж, хувийн хэрэгт нь оролцсон хэргээр яллагдаж байна.
Хохирогч Тайлер Клементи өөрийн секс бичлэгээ интернэтээс олж үзээд амиа хорлосон юм.
Рави уг хэргийг Молли Вей хэмээх өөр нэгэн оюутантай хамтран санаатайгаар үйлдсэн аж.
Амиа хорлосон оюутны үхэл бусад оюутнуудын хилэнг төрүүлж, ангийнхан нь хүүг гүүрнээс үсэрч амиа хорлохоос нь өмнө зогсоож болох байсан гэж үзэж байгаа аж.