Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг French Open буюу Францын нээлттэй тэмцээн жил бүр Парис хотын “Ролан Гаррос” цэнгэлдэхэд зохион байгуулагддаг билээ. Харин “Ролан Гаррос” цэнгэлдэхийн өнөөгийн бүтэц, зохион байгуулалт гологдож буйтай холбоотойгоор Францын нээлттэй тэмцээн ойрын хугацаанд буурь сэлгэж магадгүй болжээ.. Тэмцээнийг зохион байгуулагчид удаан хугацааны туршид одоогийн цэнгэлдэхийг өргөтгөж, сайжруулах асуудлыг олон талтайгаар хэлэлцсэн боловч олон нийт болон холбогдох албаны хүмүүсийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа юм. Тиймээс тэмцээнийг зохион байгуулах албаны захирал Жильберт Ясерн “Бидэнд хоёр л сонголт байна. Цэнгэлдэхийг томруулах эсвэл нүүх. Парисийг орхиж, нүүнэ гэдэг үнэхээр сэтгэл өвтгөсөн хэрэг боловч ямар нэг шийд гаргах хэрэгтэй байна” гэжээ.
Эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ба ирэх оны хоёрдугаар сард болох Францын талбайн теннисний холбооны ерөнхий чуулга уулзалтын үеэр Парист үлдэх үү, үгүй юу гэдгийг эцэслэн шийдвэрлэхээр болсон байна. Хэдийгээр цэнгэлдэхийг өргөжүүлж, томсгох төлөвлөгөөг бүрэн орхиогүй боловч зохион байгуулагчдын зүгээс Парисын захад байж болох дөрвөн шинэ газрын эрэлд гарчээ. Ноён Ясерн мөн “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бусад гурван Их дуулгын тэмцээн бүгд өнгө зассан. Харин бид байдгаараа л байгаа. Цаашид Ролан Гаррос одоогийн энэ байдлаар байх учиргүй” гэжээ. Түүнчлэн сүүлийн хэдэн жилийн турш дэлхийн номер нэг теннисчин Рожер Федерер 15 мянга гаруй хүний суудалтай “Ролан Гаррос”-ын талаар үргэлж гомдол мэдүүлдэг болсон талаар ч Ясерн дурдсан байна.
Жил бүрийн тав ба зургадугаар сард Францын нээлттэй тэмцээнийг үзэж, сонирхохоор 450 мянга гаруй зочид, төлөөлөгчид Парист хүрэлцэн ирдэг байна. Дашрамд сануулахад, энэ жилийн Францын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 6-ны өдрүүдэд зохиогдох юм.

С.Цэлмэг