Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

АНУ уучлалт гуйв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  Гватемалийн лидер Альваро Коломоос энэ улсын иргэд дээр эмнэлгийн туршилт хийж байсны төлөө уучлалт гуйсан байв.
Америкийн эмч нар 1946-48 онуудад Гватемалийн иргэдэд тэмбүү ба заг хүйтэн өвчин халдаан туршилт хийж байжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны мэдэгдэлд хууль бус туршилт хийж байсанд дургүйцэл төрж буйг мэдэгдсэн байлаа.

Тэр туршилтаар хоригдлууд болон сэтгэцийн гажигтай өвчтөнүүдийг тэдний зөвшөөрөлгүйгээр халдвар өгсөн ба энэ туршилт хийсэн баримтыг Уэллсли коллежийн профессор Сюзан Ривербэй олж авсан байв. Түүний мэдээгээр нийт 700 орчим хүнд халдвар өгөөд тэмбүүг пенициллинээр зогсоож чадах уу гэдгийг үзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж