
Энэ удаагийн хамгийн том алдартнаар салст нян болов. Тэрээр эзэддээ хоёр дахь удаагаа энэ шагналыг авчирлаа. Японы хэсэг эрдэмтэд тээврийн сүлжээний шилдэг хувилбарыг олохын тулд салст нянг ашигласан байна. Идэж уух зүйлийг Токиогийн төмөр замын зангилааны маягаар тавиад салст няг дунд нь тавьсан байлаа. Тэд 26 цагийн дараа цэгүүд нянгаар холбогдсон зэргийг гаргаж авчээ.
Эсрэг Нобелийн энх тайвны шагналыг хараал өвдөлтийг бууруулдаг гэсэн баталгаа гаргасан британи хүн авсан байна. Британийн Киль хотын профессор хуруугаа алхаар цохисон удаатай ба эхнэр нь төрөхдөө бас тэр аргыг хэрэглэсэн гэнэ. Тэр үүнийг батлахын тулд мөстэй усанд туршилтад орсон хүмүүсийн гарын дүрүүлэн байлгасан ба хараал хэлж байсан хүмүүс нь удаан хугацаанд гараа хүйтэн усанд байлгаж чаджээ.
Инженерын салбарын шагналаар радио жолоодлоготой нисдэг тэрэгний загвараар халимны нус цуглах бүтээл авсан байна. Физикчид өвлийн замд гутал дээрээ оймс өмсвөл халтирч унах нь бага гэсэн судалгаагаар шагналтан болов. Дээш доош буух тоглоомын төмөр замд тоглох нь багтааг онгойлгоно гэсэн Нидерландын эрдэмтдийн бүтээлд эсрэг нобелийн анагаахын шагналыг олгосон байв. Нян бавгар сахалтай эрдэмтдэд дуртай гэсэн судалгаанд ч уг шагналыг бас олгов. Биологийн шагналыг сарьсан багваахайн аман сексийн үйлдлийг гаргаад тэд үүнийг хөгжлийнхөө замаар уу эсвэл таашаал авах гээд хийж байна уу гэж тогтоох гэснийхээ төлөө хятад эрдэмтэд авлаа.
Сайн ажилтнуудыг тушаал дэвшүүлэхээс санамсаргүй шодолтоор тушаалд дэвшүүлэх нь илүү үр дүнтэй гэж судалсан хүмүүс менежментын салбарын шагнал авчээ. Эдийн засгийн шагналыг Goldman Sachs, AIG, Lehman Brothers, Bear Stearns, Merrill Lynch ба Magnetar-ын захирлууд өөрсдийн эрсдэлийг эрс багасган дээд зэргийн орлого авчрах хөрөнгө оруулалтын шинэ арга олсон гэж авчээ.
Энэ жил нянгийн судал их олон шагналд хүргэсэн учир ёслолын гол сэдэв нь нян судал болов. Эмэгтэй хүний урд шүдний нянгийн тухай бичил дуурь тоглосон ба нян их байгаа учраас хөршүүдээсээ хол суухыг сануулсан байв. Шагналын ёслол шагналтнуудын зүг цаасан онгоц шидэлснээр эхэлсэн ба хэдэн секундын дотор тэд лекц уншиж тайзнаа сууж байсан найман настай охин хэт сунжирсан лекцийг “Боллоо, надад уйтгартай байна” гэсэн үгээр зогсоож байв. Мөн өнгөрсөн жилийн анагаахын шагнал авсан амны хаалт болгож болох хөхний даравчийг үзүүлсэн байв. “Хамгийн сүүлд инээсэн нь хождог” гэх зарчмаар тэр даравч энэ жилийн есдүгээр сард худалдаанд гарчээ. Петрийн аягын төстэй шагнал ба жинхэнэ Нобелийн шагналтай уулзах шагналыг тэдэнд олгожээ.
Ёслолд янз бүрийн жилүүдийн жинхэнэ Нобелийн шагналтнууд болон хэвлэлийнхэн оролцдог. Эрдэмтэн бүр энэ шагналын эзэн болох сонирхолтой байдаг гэмээр. Гэхдээ шагналтан боллоо гээд тэр болгон ирээд байдаггүй. Нобелийн шагнал гардуулах ёслолоос нэг долоо хоногийн өмнө Эсрэг Нобелийн шагнал гардуулагддаг нь ч үүнд нөлөөлдөг байж болох юм.
Эсрэг Нобелийн шагналыг (Орост бол Шнобелийн шагнал гэж нэрлэдэг) The Annals of Improbable Research (Ер бусын судалгааны он дарааллын бичиг) гэх шинжлэх ухааны шог сэтгүүл 1991 онд бий болгожээ. “Болохгүй буюу хийх хэрэггүй” шинжлэх ухааны хэвлэгдсэн ажлуудад уг шагналыг олгоно. Эсрэг Нобельтноор ер бусын, бүдүүлэг инээдэмтэй, тэнэг судалгаа бүтээгчид болон заримдаа албан тушаалтнууд ч тодордог. Сүүлчийн тохиолдлыг нь шагналын комиссийн шоглоом гэлтэй. Жинхэнэ Нобелиос ялгаатай нь уг шагналыг 10 төрлөөр олгоно. Хоёр Нобелийн зургаан төрөл нь ижилхэн ба харин энэ шагналын бусад дөрвөн төрөл нь жил жилдээ зохион байгуулагчдын санаа оноогоор өөрчлөгдөж байдаг юм. Тэр уян хатан хандлага нь ямар ч төрлөөр шагналтан тодорч болох сайн талтай.