
Америкийн Нью-Жерсийн мужид Альфред Мотон гэх эрэгтэй гэр орноо шатааж гурван хүүгээ буудсан тухай Associated Press мэдээлж байна.
Хэрэг явдал есдүгээр сарын 30-ны орой Пеннсокен (Pennsauken) хотхонд болсон ба 14,18 настай хоёр хүүхэд алагджээ. Гурав дахь хүү нь эмнэлэгт хүргэгдэн ирсэн ба биеийн байдал нь хүндхэн байгаа гэнэ. Тэр 54 настай эрэгтэй хөвгүүдээ буудаад дараа нь гэрээ шатаасан байв.
Хэргийн газар цагдаа нар ирэхэд Мотон тэдэнтэй буудалцах гэж байгаад алагджээ. Хэргийн шалтгаан тодорхойгүй ба шатсан гэрээс нь нэгэн хөгшин эрэгтэйн цогцос олдсон ба тэр нь Мотоны хамаатан байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй байна.