Ирээдүйн аав, ээжүүдэд зориулсан “нусанхай” бяцхан робот гарчээ | News.MN

Ирээдүйн аав, ээжүүдэд зориулсан “нусанхай” бяцхан робот гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Ирээдүйн аав, ээжүүдэд зориулсан “нусанхай” бяцхан робот гарчээ

Техник, технологийн дэвшил, хөгжлийн төвшингөөр дэлхийд гайхагддаг Япон
улсын Цүкүбагийн их сургуулийн инженерийн ангийн оюутнууд нэгэн өхөөрдөм
хөөрхөн робот бүтээжээ. Нярай хүүхдийг дуурайлгаж хийсэн “Yotaro” нэртэй уг робот нь гэрэлтсэн цэнхэр нүдтэй, дэндүү гэмээр том хацартай, жинхэнэ хүүхэдтэй адилтгах аргагүй боловч уйлж, гомдож, төрөл бүрийн авиа гарган, эцэг, эхээсээ халамж хүсэх гэнэ. “Yotaro”-г бүтээхдээ үр хүүхэдтэй болох гэж буй ирээдүйн аав, ээж нарт зориулж, хүүхэд асрах анхны шатны сургалт, дадлага туршлага олгох зорилго агуулсан байна. “Yotaro”-гийн царайг зөөлөн, гэрэлтсэн силикон материалаар бүтээсэн ба улаа бутарсан, бумбагар хацартай уг роботын уйлах, найтаах, инээх, унтах зэргийг биед нь суулгасан бичил төхөөрөмжийн тусламжтайгаар удирдаж, харин дуу авиаг чанга яригч гаргах гэнэ. Түүнчлэн роботын биеийн аль нэг хэсэгт хүрэхэд гар, хөлөө хөдөлгөн сарвагануулж, нүүрний хувирал нь өөрчлөгддөг аж. Хамгийн сонирхолтой ус агуулах бяцхан шахуургад шингэн хийснээр “Yotaro” нусанхай болж, хамраас нь хүний биеийн температуртай шингэн нус гардаг байна. Ингэснээр эцэг, эхчүүд ялангуяа залуу гэр бүлд удахгүй хорвоод мэндлэх бяцхан үрээ асарч, халамжлах хамгийн энгийн бөгөөд бодит туршлага болж буй талаар Цүкүбагийн их сургуулийн роботын шинжлэх ухааны лабораторийн мэргэжилтэн Хироки Кунимура ярьжээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

james bond 2010-03-24 127.0.0.1

eneguer yaadag bna

Avatar

okla 2010-03-24 127.0.0.1

thats great

Avatar

WWW.UNEGUI.MN 2010-03-24 127.0.0.1

WWW UNEGUI MN–ard tumnii huselteer buteev

Avatar

амархан сурна 2010-03-24 127.0.0.1

www amarxan com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж