Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

Иракийн дээд амжилт

Шинэ Засгийн газар байгуулах хугацааны дээд амжилтыг Ирак тогтоолоо гэж BBC News мэдээлэв. Иракийн парламентын сонгууль 2010 оны гуравдугаар сарын 7-нд болсон ба тэр цагаас хойш 209 хоног өнгөрч байхад Засгийн газраа байгуулаагүй байна. Засгийн газар байгуулах хугацааны өмнөх дээд амжилтыг Нидерландын улстөрчид тогтоосон байсан бөгөөд тэд сонгуулиас хойш 208 хоног зарцуулж байж Засгийн газартай болсон юм.
Сонгуулиар Засгийн газраа өөрөө байгуулах хэмжээний суудал авч чадаагүй намуудын зөрчил Иракийн Засгийн газрын хямралыг үүсгэсэн юм. “Үндэсний эвсэл”  энэ жилийн аравдугаар сарын 1-нд Нури аль-Маликийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн дэмжсэн боловч эвсэлд дөрвөн санал дутжээ.
Гуравдугаар сарын сонгуулиар Ияд Аллавийн эвсэл сонгуульд ялсан гэж зарлагдсан боловч ерөнхий сайд  Аль-Маликийн “Хуульт төр” эвсэл саналын хуудсыг дахин тоолохыг шаардсан юм. Сонгуулийн хороо бүх саналын хуудсыг тоолохгүй гээд зарим тойргийн саналын хуудсыг тоолсон юм. Үүнийг хийхэд гурван сар зарцуулсан байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж