Төв шуудангийн өмнөх зам хаалттай хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

Төв шуудангийн өмнөх зам хаалттай хэвээр байна

Зам засварын ажил хийх болсонтой холбоотойгоор өчигдрөөс эхлэн Төв шуудангаас Энхтайваны гүүр хүртэлх замыг хаасан талаар бид мэдээлсэн билээ. Нийслэлийн төв хэсгийн энэ замыг хааснаар Нарны зам нэлээд ачаалалтай байна. Иймд та өнөөдрийн хувьд хэрэв М:3 “Үйлдвэр-7 буудал- Бэлх”, М:11 “Нисэх-МУБИС”, М:7 “ Зайсан- 11-р хороолол”, М:51 “Бэлх-Мишээл экспо”,  М:29 “ 3,4-р хороолол-ТЭЦ 3”,  М:45  “3,4-р хороолол-Мишээл экспо”, М:8 “Яармаг-МУБИС”, М:38 “Шархад-ТЭЦ 3”, М:19 “Ээрмэл-3,4-р хороолол”, М:33 “Зайсан-Зам гүүрийн Автобааз”,  М:43 “3,4-р хороолол-Зайсан” чиглэлийн автобусаар зорчих бол дээрх чиглэлийн автобусууд шууд Төв шуудангийн урдах замаар бус харин Гадаад хэргийн яамны баруун талаар зорчиж, төв замын хөдөлгөөнд оролцож байгааг анхаарна уу.
Төв шуудангаас Энхтайвны гүүр хүртэлх замын засварыг амралтын өдрүүдэд дуусгахаар төлөвлөж байгаа тул маргаашнаас хэвийн зорчих боломжтой болох юм байна. 

Б.Марал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж