Халдлагын улмаас Талибаны лидер нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

Халдлагын улмаас Талибаны лидер нас барлаа

Афганистаны өмнөд хэсэгт байрлах Хелманд мужид болсон пуужинт халдлагын дараа нэг хүүхдийн цогцос олджээ. Мөн Афганы зүүн хэсэгийн нутаг дэвсгэрт болсон халдлагын үеэр Талибаны залуу армийн лидер нас барсан юм. Энэ халдлага бямба гарагийн өдөр Афганистаны Хелманд мужийн Наузад дүүрэгт болжээ. Халдлагын дараагаар нас барсан болон зэрэмдэглэгдсэн хүүхдүүд олноор олдсон байна. Мөн хагас сайн өдөр Афганистаны зүүн хэсэгт байрлах Фарман мужид болсон халдлагын үеэр Талибаны залуу армийн лидер нас барсан байна. НАТО-гийн мэдээлж буйгаар НАТО-ийн цэргийнхэнтэй автомат болон гранат, пуужин оролцуулсан жижиг хэмжээний “тулаан” хэсэг хугацааны турш өрнөжээ. Гурав дахь халдлага Хелманд мужийн Над Али дүүрэгт болсон байна.  Дөрөв дэх халдлага Хелмандын Сангин дүүрэгт болсон бөгөөд олон тооны хүн нас барж, гэмтсэн байна. Талибаны эрх чөлөөний хөдөлгөөнийхөн баасан гаригаас эхлэн Афганы аюулгүйн албаныхантай буудалцаж эхэлсэн юм. Энэ буудалцааны үеэр 114 хүн нас барж, 448 хүн шархдаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж