Европын орнуудаар жуулчлахгүй байхыг сануулжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

Европын орнуудаар жуулчлахгүй байхыг сануулжээ

АНУ иргэддээ хандаж Европын орнуудаар жуулчлахгүй байхыг сануулсан  удирдамжийг өнөөдөр гаргаад байна. Энэхүү удирдамж Европын орнуудад террорист ажиллагааны заналхийлэл намжих хүртэл үргэлжлэх ажээ.Европын орнуудад сүүлийн үед террорист үйл ажиллагааны заналхийлэл ихээр гарах болсон тул АНУ ийм шийдвэр гаргахад хүрчээ. Европт жуулчлахад тусгай журам батлах бөгөөд энэ журамд дурьдсан газруудад АНУ-ын иргэд очихгүй байх юм байна. Европын хязгаарын нутгуудаар аялахгүй байхыг мөн иргэддээ хатуу хориглосон юм. Аль Кайдагийн алан хядах ажиллагааны төлөвлөгөөнд Франц, Герман, Английн хэд хэдэн хотууд багтсан байгаагАНУ-ын тагнуулынхан олж мэджээ. Их Британид  пакистан гаралтай иргэд, Герман, Францад афган гаралтай иргэд олон байдаг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж