Францад дахин эсэргүүцлийн жагсаал өрнөлөө

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

Францад дахин эсэргүүцлийн жагсаал өрнөлөө

Францын ерөнхийлөгч Николя Саркозийн санаачлан батлуулахаар парламентдаа оруулаад байгаа тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой хуулийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал амралтын өдрүүдээр дахин өрнөлөө. Анх удаа амралтын өдрөөр болж байгаа энэ жагсаалд оролцогчид энэ удаа гэр бүлээрээ оролцож байгаа аж. Францын олон хотод зуу зуун мянган жагсагчид гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна. Үйлдвэрчний эвлэлийнхний мэдээлснээр бол 3 сая гаран хүн оролцож байгаа гэж байгаа боловч хүчний байгууллагынхны мэдээгээр нэг сая арай хүрээгүй гэсэн тоо гарчээ. Одоогоор францчуудын тэтгэвэрт гарах нас 60 бөгөөд үүнийг 62  болгоно гэсэн хуулийг Францын парламент ирэх мягмар гарагт Сенатаараа хэлэлцэн эцсийн шийд гаргах юм. Хэрэв Сенат энэ хуулийг баталвал олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарах бололтой байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж