БНХАУ-ын иргэдийг албадан гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын иргэдийг албадан гаргалаа











Монгол Улсын нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэхээр
ирсэн БНХАУ-ын 26 иргэнийг ГИХЭГ-аас 
өчигдөр албадан гаргажээ. Тэднийг Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн
галт тэргэнд суухын өмнө Төмөр замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар гар
тээшинд нь үзлэг хийхэд 40 гаруй  төрлийн
зэвсэгийн чанартэй зүйл гарч ирсэн байна. Эдгээр хятад иргэд  Баян-Зүрх дүүргийн нутаг дэвсгэрт барилгын
ажил гүйцэтгэж байхдаа архидан согтуурч улмаар хамгаалалтын албаны ажилтнуудыг
зодож  гэмтээсэн хэрэг үйлдсэн тул ийн
тэднийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гарах үндэслэл болсон байна. Өмнө
 нь мөн урд хөршийн есөн иргэн манай
цагдаагийн алба хаагчдын биед гэмтэл учруулсан гэх хэрэгт сэжигтнээр татагдан
Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж