
Одоогоос жилийн өмнө, санхүүгийн хүндрэлтэй байдалд ороод байхдаа “Ford” компани захирлынхаа 2009, 2010 оны үндсэн цалин хоёр сая ам.долларыг 30 хувиар бууруулж 1.4 сая ам.доллар болгож байна гэж мэдэгдэж байсан. Гэсэн ч түүнд хувьцаа олгосон бөгөөд 2008 онд 100 мянган хувьцаа олгож байсан бол 2009 онд 851,235 ширхэг компанийн хувьцаа олгосон.
Даваа гаригт “Ford Motor” компаны хувьцаа гурван хувиар өссөн. 2008 оны сүүл үед Mulally захирал ажлаа авж, компанийн эдийн засгийг бэхжүүлснээс хойш тус компанийн хувьцааны ханш 500 хувиар өссөн. Тус компани нь “General Motors”, “Chrysler Group” нар дампуурлаа зарлаж, АНУ-ын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авч байхад хямралын санхүүжүүлэлт авахгүй үлдсэн АНУ-ын цор ганц автомашины үйлдвэрлэгч компани юм. “Ford” компани 1995 оноос хойш анх удаагаа зах зээлийн хэмжээгээ нэмэгдүүлсэн бөгөөд 2005 оноос хойш анх удаагаа 2009 онд ашигтай ажилласан байна.
Т.Бадрах