Асашёорюүгийн зодог тайлах ёслол болж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

Асашёорюүгийн зодог тайлах ёслол болж байна

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн зодог тайлах ёслолыг Мэргэжлийн сумо бөхийн холбоо өнөөдөр Японы Кокугикан ордонд зохион байгуулж байна. Арлын орны бахархал болсон сумо бөхөөр хичээллэж, ард түмэн, эх орноо сурталчилж чадсан их аваргын найранд Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Монголын олон арван зочид хүрэлцэн очсон бол Орос, Сингапур, Ємнєд Солонгос, Америк, Тайвань гээд дэлхийн олон орноос түүний найз нөхөд, хүндэт зочид уригдсан байна. Их аваргын хэлснээр түүний үсэнд хүрэх ёсыг 350-400 хүн гүйцэтгэх бөгөөд хамгийн сүүлд Асашёорюүгийн багш, ояката Такасого шавийнхаа үсэнд хүрч, мэргэжлийн сумо бөхийг ёслол төгөлдөр үдэх хүндтэй үүргийг хуваалцах ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж