10200 хүн татварын хөнгөлөлт эдэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

10200 хүн татварын хөнгөлөлт эдэлнэ

Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын татварын ерөнхий газраас орон сууц шинээр худалдан авч байгаа болон хүүхэд нь гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа иргэдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлдэг тогтолцоог бий болгожээ. Тухайлбал, 30 сая төгрөгийн орон сууц худалдан авсан хүнийг гурван сая төгрөгийн татвараас чөлөөлөх аж. Өнгөрсөн онд энэ хөнгөлөлтөд 5400 иргэн хамрагдсан бол өнөө жил 10200 хүн хөнгөлөлт эдлэх юм байна. Өнгөрсөн  онд нийтдээ нэг тэрбум 600 сая төгрөг, энэ жил хоёр тэрбум 600 сая төгрөгийн татвараас чөлөөлсөн байна. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн мөнгийг иргэдэд буцааж олгох ажлыг эхлүүлэхээр бичиг баримтын асуудлыг цэгцэлж байгаа бөгөөд ирэх тавдугаар сардаа багтааж хөнгөлөлтөд  хамрагдсан иргэдэд мөнгийг буцааж өгөх аж.
 Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж