
Хил хамгаалах ерөнхий газраас энэ онд гадаадын улс оронд 12 удаагийн сургалтад нийт 29 алба хаагч хамрагджээ. Тухайлбал ӨМӨЗО-ны их дээд сургуульд Монгол Улсын 20 гаруй ахлагч, офцерыг сургалтад хамруулсан аж. Мөн Энэтхэг улсын Гвалиор хотын Тикатурын Хилийн аюулгүй байдлын академийн англи хэл, компьютерийн сургалтад 14 албан хаагч 90 хоногийн хугацаатай суралцжээ. Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга М.Заяабаатар Германы Гармшиш хотын Жорж Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төвд суралцсан байна.
Н.Түвшин