“Аса цирк”-т 1001 шөнийн зүүд амилна

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

“Аса цирк”-т 1001 шөнийн зүүд амилна

“Аса цирк”-т өнөөдрөөс эхлэн 19.00 цагт “Гранд паст” групп, “АСА” цирктэй хамтран “1001 шөнийн зүүд” циркийн тоглолт болох гэж байна.  “1001 шөнийн үлгэр”-ээс санаа авсан энэхүү тоглолтыг “Гранд паст” группийнхэн санаачлан зохиож байгаа  юм . Тоглолт нь цирк болон балетыг хослуулахаараа онцлог аж. Өөрөөр хэлбэл сонгодог бүжгийн уян налархай хөдөлгөөн циркийн үзүүлбэртэй хэрхэн хослохыг та энэ тоглолтоос ирж үзэж боломжтой ажээ. Тоглолтын найруулагчаар балетчин Д.Дашлхагва ажиллаж байгаа бөгөөд тэрбээр балет, диско бүжиг хоёрыг хослуулан өвөрмөц тоглолт хийхээ амласан. Түүнчлэн цирк балет жүжигчилсэн тоглолтууд ч “1001 шөнийн зүүд”-нд орох юм билээ. Тоглолтод “АСА цирк” болон “Монголын үндэсний цирк”, “Гранд паст” группийн нийт 40 гаруй уран бүтээлчид оролцоно. “1001 шөнийн зүүд” энэ сарын 1,2,3,8,9-нд  тоглоно. Тэгэхээр уншигч та “1001 шөнийн зүүд”-ээр аялахыг хүсвэл “АСА цирк”-ийг зориорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж