Дуурийн нээлт сюрприз дүүрэн байна

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Дуурийн нээлт сюрприз дүүрэн байна

Дуурь бүжгийн эрдмийн театр өнөөдөр өвөл цагийн 48 дахь улирлын нээлтээ 17.00 цагт Дж.Пуччинийн “Madam Butterfly” буюу “Чио Чио Сан” дууриар нээлтээ хийж байгаа билээ. Нээлтэнд “Мисс Монголиа-2010” наадмын шилдэг 20 гоо бүсгүй гоёлын даашинз, титэмтэйгээ хүрэлцэн ирж үзэх юм байна.

Тус театр нь энэ жилээс эхлэн “Шилмэл загвар” компанитай хамтран ажиллаж байгаа ажээ. Шилмэл загварын уран шаглаачид тус театрын үйлчилгээний охидуудад зориулан сонгодог буюу үндэсний дэг жаяг шинжийг илэрхийлсэн дүрэмт хувцас оёж бэлэглэж байгаа юм байна. Хамтын ажиллагааны хүрээнд Шилмэл загвар компанид хүмүүжиж байгаа загвар өмсөгч охидод сонгодог урлаг, гоо зүй,  хөгжмийн урлагийн мэдрэмжийг өгөхийн тулд бүтэн жил дуурийн театрт лекц унших ажээ.

Мөн нээлтийн үеэр “Чио Чио Сан” дууриар нээлтээ хийж байгаатай холбогдуулан Японы урлагийг сурталчилсан япон эмэгтэйн өвөрмөц дэг жаягийг харуулсан бяцхан үзэсгэлэн гарна.

Италид сонгодог хөгжим, хийлийг урлаж,  суралцаад  ирсэн уран бүтээлч үзэсгэлэнгээ дэлгэн хийл хөгжмийг газар дээр нь  хийж үзүүлэх гэхчилэн энэ жилийн нээлтийн арга хэмжээ өргөн цар хүрээнд болох гэж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж