Жэки Чан маргааш Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Жэки Чан маргааш Монголд ирнэ

Холливудын нэрт жүжигчин, кино найруулагч Жэки Чан манай улсад анх удаагаа айчлах гэж байгаа билээ. Маргааш 10.50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууснаар эхлэх түүний айлчлал бүхэлдээ нийгэм болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд чиглэх юм.

Тэрбээр  нийслэлд гурав хонохдоо агаарын бохирдлын эсрэг гүйлт, нийгмийн сайн сайхны төлөөх нэгдсэн хүлээн авалт, жүдогийн реалити тэмцээний нээлт, бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд “Karate Kid” киногоо үзүүлэх өдөрлөгт оролцож, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хамт олон болон Баянзүрх дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрх айлуудад хүнсний хэрэгцээт зүйлс бэлэглэх аж.

Уг үйл ажиллагааг “Баяр хөөрийн ивээл” хүмүүнлэгийн сангаас санаачлан, Улаанбаатарын бизнес хөгжлийн төв, “Аптаун” сэтгүүл, “Өргөө” кино театр, “Next star” студитэй хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр “Монголын хөрөнгө оруулалтын групп” ажиллаж байна. Хурлын төгсгөлд зохион байгуулагчид тулаант киноны мастертай хамтдаа агаарын бохирдлын эсрэг бүх нийтийн гүйлтэд оролцохыг уриаллаа. Гүйлт маргааш 17.30 цагаас “Баянгол” зочид буудлын гаднах талбайгаас эхэлнэ.

Мөн урлаг соёлын алдрартнуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалсан хүмүүнлэгийн сангууд болон "Wisdom Film" "продакшн хамтран зохион байгуулж буй хандивын хүлээн авалтанд оролцоно. Уг хүлээн авалтын тасалбар нь 500 ам.долларын үнэтэй бөгөөд энэхүү хүлээн авалтаас олсон орлогыг хүмүүнлэгийн үйлсэд  зориулах аж.

Дашрамд сонирхуулахад нэрт жүжигчин Жаки Чан Энэтхэг, Японы уран бүтээлчидтэй хамтран хийж байгаа "Nair san" кинонд тоглож байгаа бөгөөд киноны зураг авалтын баггүй хэсгийг манай говь талд авах гэнэ.  Уг кинонд эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч Энэтхэгийн үндэсний баатар Nair-ийн тухай өгүүлэх бөгөөд Jackie Chan тэрхүү түүхэн хүнийг дүрийг бүтээж байгаа ажээ.
Ингээд Жэки Чаны Монголд хийх хүмүүнлэгийн ажлын хөтөлбөрийг танилцуулж байна.

Жэки Чаны Монголд хийх хүмүүнлэгийн айлчлалын хөтөлбөр:

Аравдугаар сарын 3-ны өдөр:

10:50-11:00 Улаанбаатар хотод буух
16.30-17.30 Хэвлэлийн бага хурал хийх
17:30-18:30 Агаарийн бохирдлын эсрэг гүйлтэнд оролцох
19.00-21.00 Хүмүүнлэгийн үйлсэд зориулсан хандивийн хүлээн авалт

Аравдугаар сарын 4-ны өдөр:

10:00-11:00 Төр засаг, хотын удирдлагуудтай уулзах
12:30-14:30 Чингисийн хөшөө цогцолбортой танилцах
15:30-16:30 Хүүхдийн асрамжийн газраар зочлох
16:30-17:30 Гэр хорооллоор орох
17:30-18:30 “The Karate Kid” киног 500 бүтэн өнчин хүүхдэд үзүүлэх

Аравдугаар сарын 5-ны өдөр:

10:50 Улаанбаатар хотоос хөдлөх /Чингис хаан олон улсын онгоцны буудал руу явах/

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж