Хятад хоёр дахь пуужингаа хөөргөлөө

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Хятад хоёр дахь пуужингаа хөөргөлөө

Саран дээр буух зориулалттай  Хятадын сансрын  A Long March 3C-ын Chang"e-2  пуужин  өчигдөр Гринвичийн цагаар 11 цагт  Xichang  сансрын төвөөс  хөөрчээ.  Сансрын хөлөг  тойрог замд ороод төлөвлөгөө ёсоор таван өдрийн дараа  пуужингаас салж, саран дээр буух ажээ.  Өмнө хөөргөж байсан загварын шинэчилсэн хувилбар болох A Long March 3C нь ирээдүйн хүн төрөлхтөний суурьших гарагийн талаарх мэдээллийг цуглуулах гол технологийн шалгуур юм.  Хятадууд дараагийн удаа саран дээр хүн  буулгахаар төлөвлөж байгаа аж. 

Хятадын Xinhua агентлагын мэдээлснээр  Chang"e-2 сарны  гадаргууд  15 км зайд очиж  зураг авах гэнэ.   2007 онд Хятадын сар руу хөөргөсөн  пуужин  задгай сансарт 16 болсны эцэст  сарны гадаргуу дээр осолдсон билээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж