Саран дээр буух зориулалттай Хятадын сансрын A Long March 3C-ын Chang"e-2 пуужин өчигдөр Гринвичийн цагаар 11 цагт Xichang сансрын төвөөс хөөрчээ. Сансрын хөлөг тойрог замд ороод төлөвлөгөө ёсоор таван өдрийн дараа пуужингаас салж, саран дээр буух ажээ. Өмнө хөөргөж байсан загварын шинэчилсэн хувилбар болох A Long March 3C нь ирээдүйн хүн төрөлхтөний суурьших гарагийн талаарх мэдээллийг цуглуулах гол технологийн шалгуур юм. Хятадууд дараагийн удаа саран дээр хүн буулгахаар төлөвлөж байгаа аж.
Хятадын Xinhua агентлагын мэдээлснээр Chang"e-2 сарны гадаргууд 15 км зайд очиж зураг авах гэнэ. 2007 онд Хятадын сар руу хөөргөсөн пуужин задгай сансарт 16 болсны эцэст сарны гадаргуу дээр осолдсон билээ.