Халхголын бүсийг хөгжүүлэхэд солонгосчууд тусална

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Халхголын бүсийг хөгжүүлэхэд солонгосчууд тусална

ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай БНСУ-ын Кёонжу хотноо зохион байгуулсан НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүсийн 30 дугаар хуралдаан болон  бүсийн ХХАА-н сайд нарын уулзалтад оролцохдоо БНСУ-н сайд Ю Жон Буктай уулзан Монгол-Солонгосын хөдөө аж ахуйн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр хоёр орны хөдөө аж ахуйн яам хоорондын шууд хамтын ажиллагааны механизм болох Хамтарсан хорооны үйл ажиллагаа тогтмолжин хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж буйд хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй салбарт БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын шугамаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн цар хүрээ өргөжиж хүлэмжийн аж ахуй, мах, сүүний үйлдвэрийн чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, Халхголын бүс нутагт мал аж ахуйн, газар тариалан хосолсон аж ахуйн загвар бий болгох зэрэг чиглэлээр Солонгосын талтай хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж байгаа юм.

Хоёр тал цаашид зөвхөн хөдөө аж ахуйн салбарт төдийгүй хөдөөгийн хөгжлийн чиглэлээр, Шинэ тосгон хөдөлгөөнийг Монголд өрнүүлэх зэрэг өргөн цар хүрээнд хамтран ажиллахаар болов.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж