Мэдээлэл өгөхөөс татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Мэдээлэл өгөхөөс татгалзав

Нийслэлийн Мэдээлэл шуурхай удирдлагын  төвийн 101,105 тоот утсанд  өнөөдөр нэг ч дуудлага ирээгүй байна. Өнгөрсөн шөнийн тухайд ч тайван амгалан хоносон талаар 101 тоот дуудлагын оператор мэдээлэв. Харин 103 буюу Яаралтай тусламжийн төвийн тухайд хичнээн дуудлагатай байгаа, ямар өвчний дуудлага их ирж байгаа талаарх ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзав. 103 тоот утсанд ямар төрлийн дуудлага зонхилон ирж байгаа болон олныг хамарч буй өвчний талаар мэдээлэх нь олон нийтэд анхааруулга, сэрэмжлүүлэг болдог билээ. Гэтэл эмч нар аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулахыг хүсэхгүй байлаа.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж