Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Хилчид зэрэг нэмжээ

Чад болон Сьерра Леон улс дахь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүнийг ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал А.Лхагвасүрэн саяхан хүлээн авч уулзжээ. Тэрбээр цэргийн багийн бүрэлдэхүүнд, үүргээ амжилттай биелүүлээд ирсэнд нь баяр хүргэж, цаашид энхийг дэмжих ажиллагаанд хилчдийг тогтмол оролцуулж, мэдлэг чадвар болон мөнгөн орлогыг нэмэгдүүлэх болно гэдгийг хэлсэн юм. Үүргээ амжилттай биелүүлсэн хилчдэд мэргэжлийн гуравдугаар зэрэг олгож, үндсэн цалинг гурван сар 30 хувиар нэмэгдүүлэн шагналаа.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж