
Энэхүү семинарын зорилго нь салбарын байгууллагуудыг цаг үеийн ажлын талаарх мэдээ мэдээллээр хангах, шинээр болон шинэчлэн боловсрогдож байгаа хууль, эрх зүйн баримт бичгүүдийн төслийг хэлэлцүүлэх, санал солилцох, салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх, урьдчилан хүргүүлсэн зарим эрх зүйн баримт бичгийн төсөлд тусгагдсан асуудлаар асууж тодруулах, санал солилцох явдал байсан байна. Семинарын үеэр хөндөгдсөн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөнд оролцсон байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажиллахаар шийдвэрлэжээ.
Д.Цээнэ