Шинэчилсэн бүртгэлийг бямба гаригт хийхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн бүртгэлийг бямба гаригт хийхээр болжээ

Иргэний шинэчилсэн бүртгэлийг аравдугаар сард багтаан дуусгаад ирэх сард хүн ам, орон сууцны тооллого явуулахаар төлөвлөөд байгаа билээ. Тиймээс одоогоор 60 гаруй хувьтай яваа иргэний шинэчилсэн бүртгэлийг сардаа багтаан дуусгахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газраас нийслэлийн хороод дээр ажиллаж буй бүртгэгч нараа хагас сайн өдрүүдэд ажиллуулах шийдвэр гаргасан байна. Энэ сарыг дуустал нийслэлийн 132 хорооны иргэний бүртгэл хариуцсан зохион байгуулагч нар бямба гаригт ажиллана. Тэд ажлын өдрийн цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд цагаа баримталж буй эсэхийг УБЕГ-аас шалгах ажээ. Иймд алжын цагаар шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж амжихгүй байгаа иргэд хагас сайн өдөр хороон дээрээ очиж бүртгүүлж болох юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж