3-10 сая төгрөгийн зээлийг олгодог ажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

3-10 сая төгрөгийн зээлийг олгодог ажээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд оны эхний есөн сарын байдлаар 14,5 тэрбум төгрөг төвлөрчээ. Энэхүү сан нь гадаад орноос манай улсад ирж ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хураамжаас бүрддэг ажээ. Тус санд төвлөрсөн хөрөнгийн бараг тал хувь буюу долоон тэрбум төгрөгийг жижиг зээлд зарцуулаад байгаа юм. Үлдсэн мөнгөний 14 хувийг нийтийг хамарсан ажилд, 11 хувийг мэргэжлийн сургалт явуулахад, найман хувийг нь ажил олгогчдыг дэмжихэд зориулжээ.

Бмзнесийг дэмжих жижиг зээл нь ажлын байр нэмэгдүүлэхэд голлон зориулагддаг бөгөөд хувь хүнд гурван сая хүртэл, аж ахуйн нэгжид 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгодог байна. Зээл хүссэн хүмүүс харъяа сум, дүүргийнхээ Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хандах бөгөөд зээлийг Хаан, Хас банкаар дамжуулан олгодог байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж