“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”

Намрын тэр гунигт өдрүүдээс хойш 12 жил өнгөрлөө. Дэлхий даяар энэ хугацаанд Хүчирхийллийн бус өдрөө (International Day of Non-Violencе) жил бүр тэмдэглэсээр ирлээ. С.Зориг алагдсан тэр өдрөөс хойш Хүчирхийллийн эсрэг тэмцэх өдөртэй болье гэж Зоригийг хүндэтгэн үздэг хүмүүс тэмцсээр бас л 12 жилийн нүүрийг үзлээ…

Ахар богинохон амьдралаа монголчуудынхаа төлөө зориулсан тэрээр Ардчилсан хувьсгалын удирдагч чигээр Монголчууддаа “Махатма”-“Агуу сэтгэл” болон монгол хүнийхээ саруул ухаанд итгэсээр бидний дунд амьдарч байна. Тэрээр дэлхийн хамгийн харгис дэглэмүүдийн нэгийг халахад монголчуудынхаа нэрийг гарган удирдаж дэлхийд танигдсан нэгэн хэвээр байна. Чөлөөт Монгол чөлөөтэй сайхан амьдраасай гэж Зориг хүсч явсан болохоос биш хэдхэн олигарх нь жаргаж, хүн ард нь зовоосой гэж тэр боддогүй. Тиймээс ч тэр “Бидний хувь заяа бидний гарт л байна” гэж хэлсэн юм. Түүний өлгийдсөн ардчилсан хувьсгал 20 нас хүрсэн ч бид хувь заяагаа бүрэн гартаа аваагүй л байна. Зоригийг дурсах нь гашуудлын илэрхийлэл биш харин  Ардчилал бидэнд эргэлт буцалтгүй ирсний баталгаа байх юм. Түүнийг хөнөөснөөр орон зай, оюун ухааныг эргүүлнэ гэж бодогсод юутай харамсалтай вэ!

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж