Дуучин Т.Ариунаа дуугаа голов

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Ариунаа дуугаа голов

НҮБ-ийн элч дуучин Т.Ариунаа саяхан “UBS” телевизийн үүдэнд нэлээн халуухан яриаг утсаар өрнүүлжээ. Тэрбээр хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтод жил бүр оролцдог бөгөөд үргэлж шинэ дуугаараа фэнүүддээ бэлэг барьдаг уламжлалтай юм. Харин энэ жилийн “Миний дуунууд” тоглолтод дуучин Т.Ариунаагийн дуулах  шинэ дуу нь сэтгэлд нь хүрэхгүй байгаа бололтой. Тэрбээр энэ талаар утсаар нэгэн эрхэмтэй “Надад ерөөсөө таалагдахгүй би бүр сэтгэлээр уначихаад байж байна. Балхаа ах болохоор гоё болно гээд байх юм” хэмээн нэлээд бухимдангуй ярьж байсан гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж