Өнөөдөр театр үүдээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Өнөөдөр театр үүдээ нээнэ

Өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 48 дахь улирлын нээлтээ алдарт Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дууриар хийх юм. Нээлтийн тоглолт 17.00 цагаас эхлэх бөгөөд Италийн нэрт удирдаач Роберто Сальвалио симфони найрал хөгжмийн дохих аж. Хоёр бүлэг гурван үзэгдэлт энэхүү дуурийг манай тайзнаа анх 1967 онд тоглож байжээ. Энэ удаагийн “Чио Чио Сан” дуурийн Чио-Чио-Сан /эрвээхэй хатагтай/ сапрона – Б.Эрдэнэтуяа, Сузуки /зарц эмэгтэй/ меццосопрона Р. Доржхорлоо, Пинкертон /Америкийн цэргийн дэслэгч/ тенор – Г.Шижирболд, Шарплес /Нагасакид суудан АНУ-ын элчин баритон – М. Болд, Горо / зууч/ тенор – Ц.Доржсүрэн, Бонза /Чио-Чио-Саны ах лам/ басс – Э.Бумхүү, Ямордори тайж тенор А. Сайнбаяр, Комиссар баритон – Б.Алтанхуяг, Кет /Пенкертоны эхнэр/ – М. Даариймаа, Чио Чио саны эх – Д.Цэрмаа, Зарц нар- Б.Баатархүү, Батгүн
Хүүхэд- Э.Ариун-Эрдэнэ тус тус тоглох юм.

М.Дөл  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж