Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Ардын Их Хурал, Улсын Их Хурал, түүний Тамгын газрын ахмадуудыг өнөөдөр хүлээн авч уулзан баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэв.

УИХ-ын дарга ахмадуудад хандаж хэлсэн үгэндээ, нэгэн үе дэлхий дахиныг хамраад байсан банк санхүүгийн хямрал манай орны тухайд ард хоцорч, бодит эдийн засгийн салбар сэргэх ханддлагатай байгаа, энэ оны хувьд төлөвлөсөн зорилтоо хэрэгжүүлэх боломжтойг онцлон дурьдлаа. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн ойрын үеийн тулгамдсан зарим асуудал, цаашдын чиглэл, ялангуяа хуулийн хэрэгжилтийг хангах талаар өнөөдөр эхэлсэн УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ тодорхой дурьдсанаа хэлээд ахмадууддаа эрүүл энх, сайн сайхны ерөөл дэвшүүллээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын даргаар ажиллаж байсан Ж.Гомбожав, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Готов, төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Г.Очирбат, Ч.Дашдэмбэрэл, УИХ-ын гишүүн асан А.Базархүү, Ж.Гүррагчаа, Н.Гэрэлсүрэн, А.Шагдарсүрэн, Ч.Авдай нар болон УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан ахмадууд энд хүрэлцэн ирсэн байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж