Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлав


Засгийн газрын ээлжит бус хуралдаан 17.30 цагийн орчимд эхэллээ. Тус хуралдаанаар Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбогдож гарах зардлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор зарласан байна. Малын гоц халдварт шүлхий өвчин нь дээр нэр дурдсан хоёр аймгийн 14 суманд тархаад байгаа юм. Тиймээс уг өвчинтэй тэмцэхэд Сүхбаатар аймагт 150 сая төгрөг, Дорнод аймагт 50 сая төгрөг, мөн Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст тус бүр УАЗ-469 авто машиныг улсын нөөцөөс гаргуулах шаардлагатай болжээ.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж