Спортын аваргууд хүүхдүүдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Спортын аваргууд хүүхдүүдтэй уулзлаа


Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар нар өчигдөр Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандийн хамт түүний санаачилсан “Хөгжим хүүхдийн хөгжилд” төслийн “Гэртээ харих зам” нэвтрүүлгийн хүүхдүүдтэй уулзлаа. Тус төвийн хүүхдүүд өөрсдийн урлагийн тоглолтоо өргөн барьж, чин сэтгэлийн халуун дулаан яриа өрнүүлэв. Энэ үеэр Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар нар “Талх чихэр” ХК-ийн амтат бүтээгдэхүүний дээжсээс бэлэг болгон өргөн барьсан юм.

Т.Ганди сайдын санаачилсан “Хөгжим хүүхдийн хөгжилд” төслийн төвд одоогоор орон гэргүй, эцэг эхийн хараа хяналтаас гадуур тэнүүчлэн амьдарч байсан 45 хүүхэд  хаяг тогтоох төвөөс шилжин иржээ. Эдгээр хүүхдүүд ая тухтай орчинд суурь боловсролын мэдлэг эзэмшихийн хажуугаар морин хуураар хичээллэн, амьдрах ухаанд суралцаж байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж