Цагдаагийн алба хаагчид нийслэлийг хур хогноос салгана

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Цагдаагийн алба хаагчид нийслэлийг хур хогноос салгана

Дотоодын цэргийн ангиуд болон нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, төвийн зургаан дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид маргааш 10.00 цагаас Хар усан тохойгоос Сонсголон хүртэлх голын сав газар, Богт хан уулын бүс нутгийн цэвэрлэнэ. Эдгээр дурдсан газрын бүс нутгийн хогийг цэвэрлэж, хууль бусаар хайрга олборлож, мод тээвэрлэж буй иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илрүүлж захригааны хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна. Дээрх алба хаагчид одоогоос 14 хоногийн өмнөөс нийслэлийн бохирдол ихтэй газруудыг хур хогноос салгах ажлыг өрнүүлж эхэлсэн бөгөөд Туул голын ойр орчмыг цэвэрлэсэн билээ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж