Үзэсгэлэн худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэн худалдаа эхэллээ

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, “Мерси кор” олон улсын байгууллага, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан ”Дундговь түншлэл-2010” үзэсгэлэн худалдаа Мандалговьд өнөөдөр нээгдлээ.

Үзэсгэлэн худалдаанд аймгийн 15 сумын 100 гаруй аж ахуйн нэгж, иргэд  өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ тавьжээ. Тэд өөрсдийн хийсэн хүнсний бүтээгдэхүүн, тарьж ургуулсан ногоо, төрөл бүрийн цагаан идээ,  гар урлалын бүтээгдэхүүн, эсгий урлал, уран сэтгэмжтэй амтат сайхан хоол , зууш тэргүүтнийг үзэсгэлэнд авчирчээ.  Сайнцагаан сумын малчин Д.Нямзавын ургуулсан тарвас, Дэлгэрхангай сумын иргэн Д.Нэргүйн ингэний ааруул, хоормог, ахмад багш Р.Мужилын ургуулсан төрөл бүрийн ногоо, Дэлгэрцогт сумын Д.Даваагийн нарийн цагаан эсгий, Луус сумын Б.Баттулгын  мах боловсруулах цехийн хиам, Хулд сумын Ч.Сайн-Ерөөлтийн ингэний сүү боловсруулах үйлдвэрийн савласан  хоормог, сүү, “Мандалговь-хүнс” ХХК-ны мах, сүүн бүтээгдэхүүнүүд олны анхаарлыг татаж байна. Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдааны тэргүүн шагнал гран-при нэг байхаас гадна арваад номинацаар шилдэг үйлдвэрлэгчид, шилдэг бүтээгдэхүүн шалгаруулан шагнах юм.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж