Г.Занданшатар Баянхонгор аймгийн сумдад ажилалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар Баянхонгор аймгийн сумдад ажилалаа

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Баянхонгор аймгийн хангайн сумдад ажиллалаа. Занданшатар сайдын хамт Монгол улсын Ерөнхий сайдын Хөдөө аж ахуйн зөвлөх Г.Элдэв-Очир, аймгийн засаг дарга Д.Амарсанаа, ИТХ-ын дарга Г.Батжаргал нар орон нутагт ажилласан байна. Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд болсноосоо хойш хийж байгаа сумдын анхны уулзалт Бууцагаан сумаас эхэлсэн бөгөөд тус суманд  энэ үеэр говийн 10 сумын засаг дарга нарын туршлага солилцох  уулзалт болж байсан юм. Засаг дарга нар өнгөрсөн жил өөрсдийн хэрэгжүүлсэн ажлын онцлог, санаа авууштай ажлаа бусдадаа танилцуулж, тухайн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн бие биенээсээ туршлага судлах, авч хэрэгжүүлэхэд уулзалтын зорилго оршиж байгаа ажээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр УИХ-аас батлагдсан хуулиудын талаар болон өөрийн болон бусад гишүүдтэй хамтарч, өргөн барьж батлуулсан таван хуулийн тухай  мэдээллийг өглөө.

Мөн хамтарсан Засгийн газар олон жил хойшилж хүлээгдсэн Оюу толгойн гэрээг баталж, ажилд оруулсан, 6,4 тэрбум тонн нөөцтэй Таван толгойн уурхайг эргэлтэд оруулах ажил үндсэндээ хангагдсан  талаар ярьж  танилцуулсан юм. Стратегийн эдгээр ордууд эргэлтэд орсноор ирэх таван жилд иргэдийн амьжиргаа эрс өөрчлөгдөн хөгжил дэвшил гарч, Монголчуудын хувьд сайхан ирээдүй харагдаж байгааг баримт жишээгээр ярьсан юм. Оюу толгойн ордод 3300 ажилчин ажиллана, мянган ажилчны бүртгэл хэдийнээ эхэлсэн. Үлдсэн 2300 ажилчныг аймгийн нийт тоонд хуваахад Баянхонгор аймгаас 98 хүн Оюу толгойд ажиллах нь тодорхой болжээ. Эдгээр  залуусыг 10 сарын нэгнээс сургалтад хамруулах  хуваарь гараад байгааг иргэдэд дуулгажээ. 

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар  Монгол туургатны “Урамтай шатар”” холбооны тэргүүнээр ажилладаг. Энэ холбоо Баянхонгор аймагт “Их мастер” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Сайдын санаачлан байгуулсан “Урамтай шатар” холбооны гүйцэтгэх захирал Ц.Түвшинтөгс тус клубын үйл ажиллагааг  тогтмолжуулахад зорилгоор аймгийн хорин сумын ЕБС-иуд дээр байгуулахаар тус бүр 15 ширхэг хөлөгт шатар, нэг ханын шатар болон сурах бичгүүдийг  бэлэглэжээ. Мөн аймгийн төвийн бүх сургуульд шатрын клуб байгуулах аж.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж