
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ерөө-Янжин, Б.Цэрэн-Янжин нарт холбогдох хэргийн хянан хэлэлцэж шат шатны шүүхээс оноосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тодруулбал яллагдагч Б.Цэрэн-Янжин, Б.Ерөө-Янжин нар нь 2008 оны арваннэгдүгээр сарын 25-нд хоёр эмэгтэйг, 2009 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр нэг эмэгтэйг хууран мэхэлж хил дамнуулан худалдсан гэх хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулж Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Б.Цэрэн-Янжинд 11 жил, Б.Ерөө-Янжинд 10 жил нэг сар чанга дэглэмтэй хорих ял оноосон юм. Харин нийслэлийн давж заалдах шатны шүүхээс дээрх ялыг хэвээр үлдээсэн бол эл хэргийг Улсын Дээд шүүхээс хянан хэлэлцэсэн ч мөн л хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Н.Түвшин