“Эрх чөлөөний парад” болно

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

“Эрх чөлөөний парад” болно

Маргааш Сүхбаатарын талбайд Монголын эмнести интернэшнлийн залуусын клуб, залуусын “Хөгжицгөөе” клуб,  Монголын эмэгтэйчүүдийн “Монфемнет” ТББ-уудын сүлжээнээс хамтран “Эрх чөлөөний парад”–ыг гурав дах жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр залуус өөрийн дахин давтагдашгүй байдлыг илэрхийлэх чөлөөт сэтгэлгээнд тулгуурлан, үзэл бодлоо солилцон, сонин, содон, зоригтой, бүтээлч, шинэлэг эерэг арга хэлбэрүүдийг ашиглан, “Эрхийнхээ төлөө давалгаалъя” уриан дор энэ удаагийн өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөг маргааш 14-19 цагийн хооронд  үргэлжлэх ба “Хүүхэд хүүхдийнхээ төлөө” ТББ, Залуу лидер эмэгтэйчүүдийн клуб, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, залуусын “Электро” бүжгийн хамтлаг зэрэг арван гаруй байгууллагын залуус хамтран зохиож  байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж