
Харин мягмар гариг буюу энэ сарын 5-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 09.30 цагаас хуралдаж, УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын дүн, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар санал солилцох юм байна.
Лхагва гаригт 09,30 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна. Мөн Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх аж.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 14.30 цагаас хуралдаанаа эхлүүлж, Тусгай хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг сонсож, Улсын ерөнхий прокурорын саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулах, бусад гэсэн бас бус асуудлууд багтжээ.
Пүрэв, баасан гаригуудад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар товлосон байна. Түүгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх, Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцэнэ.
Мөн Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм байна.
Г.Дарь