УИХ-ын гишүүн З.Энхболдыг ахмадууд шагнав

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн З.Энхболдыг ахмадууд шагнав

Монголын ахмадын чөлөөт холбооныхон  өөрийн дээд шагнал болох Тусгаар тогтнол одонг  жилд нэг удаа монголын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө хамгийн сайн зүтгэсэн хүнийг  тодруулж шагнадаг уламжлалтай юм байна.

Ахмадын баярын өдөр тус холбооныхон УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал,  гадаад бодлогын байнгын хороон дарга З.Энхболдыг Тусгаар тогтнол одонгоороо шагнасан юм.  МАЧХ-ны тэргүүн Г.Баасан хэлэхдээ “Саяхан Ерөнхийлөгчийн санаачлагаар  үндсэний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг УИХ баталсан. Энэ шинэ үзэл баримтлалаар үндэсний аюулгүй байдлыг дан ганц төр бус нийт иргэд, төрийн бус байгууллагууд хүртэл хангах ёстойг оруулж өгсөнөөрөө ихээхэн ач холбогдолтой юм. Энэ хуулийг батлуулахад ихээхэн үүрэгтэй оролцсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга З.Энхболдыг бид эх орныхоо өмнө гавъяа байгууллаа хэмээн үзэж холбооныхоо дээд одонгоор шагнаж байна” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж