Усан сангийн айлуудад газар олгохыг судлах ажлын хэсэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Усан сангийн айлуудад газар олгохыг судлах ажлын хэсэг байгуулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны Усан сангийн гэгдэх нийт 60 гаруй өрх хотын усан сан, цахилгааны хамгаалалтын бүсэд суурьшсан тул газар олгох боломжгүй олон жил болж байгаа аж. Гэлээ ч энд суурьшсан иргэдээс удаа дараа ирсэн хүсэлтийг үндэслэн УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ асуудлыг судлах чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ.
  
Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн газрын алба, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, нийслэлийн Ус сувгийн удирдах газар болон дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, болон тухайн хорооны иргэдийн төлөөлөгчид ажлын хэсэгт орж ажиллах юм байна.

Хамгаалалтын бүсийн хилийг яв цав тогтоосноор 10 гаруй айлд газар өмчлөх боломж бүрдэнэ гэж тухайн хорооны иргэд үзэж байгаа аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж