Бүсгүйгээ хэрхэн тааварлах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Бүсгүйгээ хэрхэн тааварлах вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Гутал
    Өндөр өсгийтэй гутал өмсөхөөрөө эмэгтэй хүн огт өөр болдог. Хөдөлгөөн, биеэ авч яваа байдал, хандлага нь өөрчлөгдөж байгааг та анзаарна. Хэрэв  танил эмэгтэй чинв өндөр өсгийтэй гутал өмссөн байвал хэн нэгэнд таалагдахыг хүссэний тэмдэг. Тэр азтай эр та ч байж мэднэ.

    Хөгжилтэй байдал

    Хүний хамгийн сайн шинж чанарт хошин шогийн мэдрэмжийг оруулдаг нь тохиолдлын хэрэг биш.  Шинэ танил бүсгүй чинь гайхалтай наргианч, найзуудын чинь элгийг хөштөл инээлгэж байгаа бол дараагийн удаа та өөрөө онигооны эзэн болчихсон байж мэднэ шүү.

    Түүний үнэр ер бусын
    Таныг гайхуулах түүний дараагийн  арга бол түүний  үнэр. Бүсгүйн тухай бодох үед хамгийн түрүүнд түүний  анхилам үнэр санагдана гэдгийг бүсгүй аль хэдийн тооцоолсон.

    Тэр бүхнийг урьдаас төлөвлөсөн
    Хэрэв тэр гэрээ гялалзтал цэвэрлэж, шил толь мэт болгосон байвал өөрийн чинь тав тухтай байдалд санаа тавьж байгаа хэрэг.

    Тэр жингээ хасна
    Гоо үзэсгэлэнтэй болох нь эмэгтэй хүн болгоны мөрөөдөл. Хэрэв таны танил бүсгүй эрчимтэй жингээ хасч  эхэлсэн бол хэн нэгний анхааралд өртөхийг үнэнээсээ хүсч байгаагын тэмдэг.

    Сайхан хувцас
    Эмэгтэй хүн хувцаслах гэж яагаад хэдэн цаг зарцуулдгийг мэдэх үү? Үс засалт, нүүр будалт, хувцаслалт, гоёл чимэглэлээ цаг агаарын байдал, сэтгэлийн хөдөлгөөн, үйл явдал, болзож буй залуугынхаа имижд тохируулдаг учираас тэр. Харин  эцэст нь таны өмнө зөвхөн зүүдэндээ харж байсан мэт бүсгүй урган гарч ирнэ. За харав уу. Тэр хэний төлөө ингэж хичээснийг. Мэдээж тар азтай эр бол та шүү дээ.

    О. Халиун
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж