Микробусны жолооч нар сургалтанд хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Микробусны жолооч нар сургалтанд хамрагдаж байна


Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран микро автобусны компаниудын удирдлага, жолооч, ажилчид замын хөдөлгөөний удирлагын төвтэй танилцаж, сургалтад хамрагдаж байна. Энэхүү сургалтад  нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг 46 компани хамрагдаж байгаа ба нэг компаниас 10 хүн төлөөлөн оролцох аж. Сургалт өнөөдрөөс эхэлсэн бөгөөд энэ үеэр томоохон уулзваруудад тавигдсан камерийн бичлэгийг жолооч нарт үзүүлэх гэнэ. Ингэснээр өөрсдийн гаргадаг нийтлэг зөрчлөө харж, цаашид дахин замын хөдөлгөөний дүрэм зөрчихөө болино гэж зохион байгуулагчид үзжээ. Тиймээс ирэх сарын 19-нийг хүртэл  өдөр бүр графикийн дагуу микро автобусны компаниудын удирдлага, жолооч нарт бүх талын мэдээллийг өгч байхаар болсон байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж