Эмэгтэй оюутнуудад тэтгэлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Эмэгтэй оюутнуудад тэтгэлэг олгоно


АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй Азийн орнуудын боловсролын хүртээмжийг дээшлүүлэх үйл ажиллагааны хүрээнд Ширин Панжу Мэрали сангийн тэтгэлэгт хөтөлбөрийг МУИС, ШУТИС-д  шинээр элсэн орсон эмэгтэй оюутнуудын дунд Зориг сантай хамтран зарлажээ. Уг хөтөлбөр нь санхүүгийн бэрхшээлийн улмаас их, дээд сургуульд суралцах бололцоогүй сурлага сайтай охидод тэтгэлэг олгох зорилготой юм байна.
Ширин Панжу Мэрали сангийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг Ширин Панжу Мэрали сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 286 эмэгтэй оюутан материалаа бүрдүүлж өгснөөс Азийн сан, Зориг сангийн төлөөллөөс  бүрдсэн комиссын гишүүд 160 оюутантай нэг бүрчлэн ярилцлага хийж, шинжлэх ухааны бакалаврын сургалтад шинээр элсэн орсон 49, нийгмийн шинжлэх ухааны бакалаврын сургалтад шинээр элсэн орсон 11 эмэгтэй оюутанд тэтгэлэг өгөхөөр шидвэрлэжээ. Тэтгэлэгт хамрагдагсдын 32 нь ШУТИС, 28 нь МУИС-ийн оюутнууд аж. Уг тэтгэлэгт дөрвөн жилийн сургалтын төлбөр, ном, сурах бичгийн зардал зэрэг багтжээ.  

Хэвлэл Хөтөлбөрт тэнцсэн 60 оюутанд батламж гардуулж баяр хүргэх ёслол ирэх даваа гаригийн 11.30 цагт МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй танхимд болно. Ёслолд АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мэлони Линдберг, Зориг сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Оюун, МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, БСШУЯ-ны төлөөлөл болон Зориг сангийн удирдах зөвлөлийн гишүүд оролцох ажээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж