Гэрээнд гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Гэрээнд гарын үсэг зурав

ХасБанк, Эм Ай Си Пи (M-ICP), АНУ-ын М-САМ компаниуд  биет бус активыг зээлийн барьцаа болгох шинэ механизмыг санхүүгийн зах зээлд туршин нэвтрүүлэх замаар Монгол дахь бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, бизнесийн санаа, санаачлагыг дэмжих шинэ боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
Өнөөдөр ХасБанкны төв байранд зохион байгуулсан Бизнесийн Хамтын Ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд Хасбанкны Гүйцэтгэх захирал М. Болд, М-ICP компаний гүйцэтгэх захирал Д. Нэргүй,  АНУ-ын М-САМ компаний Ерөнхий захирал Др. Давид Мартин, тус компаний Ерөнхийлөгч Давид Пратт, Монголын Бизнес Инкубаторуудын Холбооны Дэд Ерөнхийлөгч Ц. Энхтуяа нар оролцсон байна.
Өнөөдөр Монгол улсад санхүүгийн эх үүсвэргүйгээс амьдралд биелэлээ олж чаддаггүй бизнесийн олон сайхан төлөвлөгөө, санаа, мөн туршилтанд оруулж хэрэглээнд нэвтрүүлж чадаагүй олон тооны технологийн шийдлүүд, эрдэм шинжилгээний бүтээл туурвил байдаг. Тэгвэл энэхүү хамтын ажиллагаа нь тэр л дутагдаж буй механизмыг бүрдүүлэхэд гол түлхэц болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж