Квотын дагуу 2600 иргэнийг л ажилд авчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Квотын дагуу 2600 иргэнийг л ажилд авчээ

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэд хичнээн байгаа нь тодорхойгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан төрийн бус байгууллага болон халамж үйлчилгээний байгууллагуудын тоо эрс зөрүүтэй байдаг. Ямартай ч 150 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн багцаа тоо бий. Тэднээс ажил хөдөлмөр эрхэлж ахуй амьдралдаа нэмэр тус болдог нь тун цөөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгохын тулд аж ахуй нэгж байгууллагын хэмжээнд квот тогтоогоод удаж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд 50 ажиллагсад тутамдаа нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахаар квот тогтоосон байдаг ч хэрэгждэггүй гэнэ. Хэрвээ энэ заалтыг бүх байгууллага дагадаг бол  7-8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой юм байна. Одоогоор квотын дагуу 2600 иргэнийг л ажилд авчээ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн 152 төсөл, хөтөлбөрийг дэмжин санхүүжүүлсэн бол энэ жил 392 болон нэмэгдсэн байна. Мөн тэдгээр хүмүүсийн хувийн бизнесийг дэмжих зорилгоор 1,3 тэрбум төгрөг зарцуулжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж