Татварын сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Татварын сургалт боллоо

Татварын ерөнхий газар /ТЕГ/, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн /МНББХ/, “ЖАЙКА”-гийн сургалт төгсөгч­дийн холбоо хамтран аймаг бүрт татвар төлөгчдөд зориулсан сургалт явуулж байгаа билээ.  Энэ хүрээнд Өмнөговь аймагт болсон сургалтад МНББХ-ийн тэргүүн, Монгол улсын гавьяат эдийн за­сагч, Улсын шилдэг менежер, док­тор, профессор Л. Дон­дог, ТЕГ-ын Татвар хураалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Мэргэшсэн нягтлан бодогч Ц.Алтанцэцэг, татварын улсын байцаагч Г.Энх­жаргал нар  “Тат­варын бүртгэл”, “ААНОАТ-ын тай­лан гаргахад анхаарах асуудал, хөнгөлөлт, чөлөөлөлтийн тооцоо, төлөлтөд гарч байгаа алдаа, түүнээс арга зам”, “ХХАОТ, НӨАТ -ын тайлан гаргахад анхаарах асуудал, хөнгөлөлт, чөлөөлөлтийн тооцоо”, буцаалтын тооцоо, “Татвар төлөгчдөд учирч болох эрсдлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдээр хичээл заасан байна. Уг сургалтад Өм­нөговь аймгийн 15 сумын нийт 229 татвар төлөгч хамрагдсан бөгөөд татвар төлөгч нарыг сургалтад хамруулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж